Uncategorized

Хув бол гаргуун “эмч” гэдгийг монголчууд сайн мэдэх билээ… Хув юунд сайн бэ?

Хувийг олон арван сая жилийн туршид ургасан модны чулуужсан давирхай хэмээн нэрлэдэг.Дэлхий нийтээрээ “AMBER” хэмээн нэрлэдэг юм билээ.Уул нэр нь далайн чулуу гэсэн утгатай грек үг аж.Түүний химийн агууллагын 78 хувь нь нүүрстөрөгч,10 хувь нь ус төрөгч,12 хувь нь хүчил төрөгч.Хатуулаг нь 2-2.5, хувийн жин нь 1.05-1.12 г/см3 юм байна.Түүнийг үрэхэд цахилгаанждаг бөгөөөд хайлах температур нь 350-380 градус юм.Давирхайн төрлийн эд зүйлээс хамгийн үнэтэй нь хув юм.Дэлхий дээр чанар,чамин тансгаараа Балтын тэнгисийн хув толгой цохидог.Учир нь олон сая жилийн туршид нягтаршиж чанар нь улам сайжирсан байдаг аж.Хув хамгийн томдоо 12 кг байдаг.Хувийг 70 сая жилийн тэртээд үүссэн гэж үздэг юм билээ.Хув хар шар байгаад зогсохгүй хүрэн бас ногоон өнгөтэй байдаг аж.Гурван валентын төмрийн хольцноос ногоон,төмрийн ислийн хольцоос улаавтар, титаны хольцоос хөхөвтөр,шохойн чулууны хольцоос цагаан,битумын хольцоос хар өнгөтэй хув үүсдэг аж.Нарийвчлан ялгавал хув 200 гаруй янзын өнгө гаргадаг.Хув дотроо янз бүрийн амьтны үлдэгдлийг агуулдаг.Хув Канад,АНУ, Япон, Итали, Румын, Польш болон Балтийн тэнгисийн орнууд мөн Украйн,Белорусь,Азербаджан зэрэг улсад элбэг бий.Түүгээр зүүлт, ээмэг, маанийн эрх, хөөрөг зэргийг хийх нь элбэг.Харин үнийн хувьд харилцан адилгүй.Балтийн тэнгисийн хув 1.5-5 грамм нь 1.5-2.0 харин дотроо амьтны үлдэгдэлтэй нь таван ам.доллар болон түүнээс үнэтэй байдаг гэж байсан.Санкт Петербургт нилэнхүйд нь хуваар бүрсэн өрөөг одоогоос гурван жилийн өмнө нээжээ.Өрөөний нээлтэд 100 гаруй орны удирдагч нар ирж оролцсон байна.Үүнээс хойш хувны үнэ өссөн гэж ярьдаг юм байна.Ардын дунд хуваар хийсэн зүйлтийг эдэлж хэрэглэх нь бамбайн булчирхай өвчнийг эдгээхэд тустай гэж ярьдаг.Энэ нь ч үнэн гэнэ.Тэр дундаа иод агуулсан хув нь энэ өвчнийг илааршуулдаг аж.Хув /янтарь/ нь модны чулуужсан давирхай юм.Ногооноос эхлээд коньякны хүртэл өнгөтэй байна.Хув бол гаргуун “эмч” гэдгийг монголчууд сайн мэдэх билээ.Хоолойдоо зүүж бамбай булчирайгаа эмчлэхээс гадна нялх хүүхдэд маш их ивээлтэй чулуу юм:орон дотор нь хийчихвэл эрүүл чийрэг өсөж торнихоос гадна муу хорлолд өртдөггүй байна.Мөн уушигны цус алдалтыг зогсоох, амьсгаа давчдахыг болиулах зэрэг үйлчилгээтэй.Жирэмсэн эмэгтэй хув эдлэл зүүж байвал хэвийн сайхан төрдөг юм байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!