Uncategorized

Шар будаагаар бөөрний өвчин бэртэж гэмтсэн хугарсан ясыг барилдуулах арга

Шар будааны гайхалтай ач тусын нэгээс танд сонирхуулая. 🌾Шар будаа буюу “АМУ будаа” нь бүхэл үрсийн аймагт багтах амтлаг, бага гашуун амттай, сэрүүн чанартай, хүнд эрдэмтэй үр тариа юм. 🙂 Монголчууд бид шар будаагаар бөөрний өвчин, циститээ эмчлэх аргыг дэлгэр суралцсан, мэддэг. Мэдэхгүй бол хайвал маш олон арга гарч ирч байна лээ. 🇲🇳 Тэгвэл Монгол УАУ-д шар будаа нь өөр ямар анагаах эрдэм чадалтай вэ? 💪 1. Тамирыг төлжүүлэх 🧑‍🍼 2. Хөхөнд сүү оруулах❤️‍🩹3. Яр, шархны махыг төлжүүлэх /Мэсийн шарх нь анихгүй удаад байх/🦴 4. Бэртэж гэмтсэн хугарсан ясыг барилдуулах ✅5. Дэлүүний халууныг арилгах буюу гэдэс дүүрэх, уруул хэл нүүр борлож хөх алаг болохыг засна. ✅6. Ходоодны халууныг арилгах буюу бөөлжих аюулхайд халуу оргиход тустай. 🫘7. Бөөрний тамирыг сэлбэх үйлдэлтэй.
🇨🇳Хятад анагаах ухаанд: 1. Ходоодны үрэвсэл, ходоодны шархыг анагаана 2. Цусыг төлжүүлэх3. Өтгөнийг хатсаныг зөөлрүүлнэ4. Харааг сайжруулна5. Нойрыг сайжруулна
6. Сахарыг тогтворжуулна. https://m.baidu.com/bh/m/detail/ylchm_16623600873034197643💌Зөвөлгөө:😉1. Хүүхэд тань хийжүүлсэн ундаа ууж цагаан идээ бага идэж байгаа бол 7 хоногтоо 1 удаа шар будааны зутангуудаас сонгоод 1г нь хийж өгч ясыг нь бэхжүүлээрэй. 🤗2. Өглөө бүр овъёос, шарсан өндөг, зайдас, талх, боовноос залхаж байгаа бол ходоодондоо тустай шингэхэд хялбар шар будааны зутангаас идээрэй. 🥰3. Та гэмтлийн эмнэлэгт дотны хүнээ эргэх гэж байгаа бол шар будаатай шөл хийгээд аваад очвол эдгэрэх хугацааг нь хурдасгаж өгнө шүү. 🥹4. Яс тань бороолж өгөхгүй удаад байвал шар будаатай хоол, зутан, цай уугаарай. Хятадад өглөөний цайнд ихэвчлэн шингэхэд хялбар, хөнгөн шар будааны, цагаан будааны, шошны зутангуудыг иддэг. Та бүхэнд хэд хэдэн өглөөний цайнд ууж болох шар будааны зутангийн жор болон түүний тус тусын эрдэмийг зураг болгоны дор оруулсан байгаа. Ажилсаг нөхдүүд маань ясны шөлөнд, гүзээний шөлөнд, шар тосонд, өрмөнд хуураад сүүтэй цайндаа гээд л амин дэм эрдэс бодисыг нь баяжуулж яаж ч хийсэн болно шүү 🥰Танд эрүүл энхийг хүсэе. Хүндэтгэсэн: УАУ-ны их эмч О.Очгэрэл Dr.Ochgerel

Related Articles

Back to top button
error: Content is protected !!