Uncategorized

Сүүлийн 10-15 жилд зээл авсан иргэд 1% буцаан олголт авч магадгүй

Эдийн засагч Д. Ангар: Арилжааны банкуудын 1%-н шимтгэлийн талаарх Дээд Шүүхийн шийдвэрийг Монголын 1 сая иргэн анхааралтай хүлээж бн. Хамгийн энгийнээр 3 сая хүний 1 сая нь сүүлийн 15 жил 100 их наяд төгрөгний зээл авсан гэж үзвэл зээл авсан 1 сая хүн 1 сая төгрөг авна гэсэн үг.2 шатны шүүхээс арилжааны банкуудыг зээл олгосны шимтгэл 1% авах нь хууль бус гэж үзсэн байна. Хэрвээ дээд шүүх шийдвэрээ хэвээр үлдээвэл сүүлийн 10-15 жилд зээл авсан иргэдэд 1% буцаалт олгож магадгүй кэйс үүсэхээр байгаа билээ.Харин ийм хэмжээний мөнгө банкуудад байгаа болов уу?
Зээл гэж юу вэ? Санхүүгийн байгууллага, хувь хүнээс өөрийн хувийн хэрэгцээ болон бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг тодорхой хугацаатай, хүүтэй,
эргүүлж төлөх нөхцөлтэй авахыг зээл гэж энгийнээр тодорхойлж болох юм. “Зээл” сэдвийн хүрээнд үндсэн зээл (зээлийн хэмжээ, хүү, хугацаа, зээл эргэн төлөгдөх
хуваарь, барьцаа хөрөнгө, түүний шаардлага, зээлийн болон барьцаа), батлан даалтын гэрээ, зээлтэй холбоотой гарах зардал гэсэн үндсэн ойлголтуудыг мэдэх хэрэгтэй.
Зээлийг зориулалт болон эргэн төлөгдөх эх үүсвэрийн хэлбэрээс нь хамааруулан дараах байдлаар ангилсан байдаг.


1.1. Зээл, зээлийн төрөл Үндсэн зээл: Зээлийн хүү, шимтгэл ороогүй зээлийн үлдэгдэл дүн. Зээлийн хүү: Зээлийг тодорхой хугацаанд ашигласныхаа төлөө зээлдүүлэгчид
төлж буй төлбөр. Зээлийн хүү нь тогтмол болон хувьсах хүүтэй байж болно. Тогтмол хүү нь зээлийн хугацааны турш өөрчлөгддөггүй бол хувьсах хүү нь
гэрээгээр тохирсон аргачлалын дагуу тодорхой хугацаанд өөрчлөгдөж байдаг. Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөх төлбөрөө
хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн зээлийн хүү дээр зээлийн хүүний тодорхой хувийг нэмж төлж буй хүү юм. Зээлийн хугацаа: Зээлийн гэрээгээр тохиролцсон зээл авснаас эхлэн төлж дуусах хүртэл хугацаа. Зээлдэгч, хамтран зээлдэгч: Зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх
үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээд.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!