Uncategorized

Монгол ногоогоо зааврын дагуу хөлдөөж хадгалаад өвлийн турш хэрэглээрэй

Цэцэгт байцаа:Цагаан,ногоон цэцэгт байцааг хөлдөөхдөө цэцэгт хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 30 минут байлгаад урсгал усаар сайтар угаан цэцгэн дотор нуугдсан ө.т хо.рхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад уутанд савлаарай.Удаан хугацаагаар хадгалах бол 1-2 минут буцалгаад мөстөй хүйтэн усанд хийгээд (blanch) гаргаж хатаагаад уутлаарай.Бага насны хүүхдийн хоолонд хийх бол блендэрдээд мөс хөлдөөгчинд хийгээд хөлдөөчихвөл дараа нь 1,2 оор нь бантандаа хийгээд ажил,цаг хэмнээд их амар байдаг.Улаан лооль:Улаан лоолио угааж цэвэрлээд 3-н янзаар хөлдөөж болно.1.Хоолонд хийхээр тохируулан жижиглэн хэрчээд тус тусад нь наалдахгүйгээр байрлуулан хөлдөөгөөд уутлах (ингэж хөлдөөсөн улаан лоолио хөлдүүгээр нь шууд халуун тос,шөлөндөө хийж хэрэглэдэг)2.Блендэрдээд мөс хөлдөөгчинд хийгээд хөлдөөх (бор хоолонд орж байгаа хүүхдийн хоол болон бусад бүх хоолонд хийж болно) 3.Хэрчээд шүүсийг нь ширгэтэл буцалгаад хөлдөөж болно.Зуккини хулуу:Хатуу гадаргийн хальсийг төмс ногоо арилгагчаар арилгаад үртэй хэсгийг аваад жижиглэн хэрчээд хөлдөөж болно.Мөн блендердээд эсвэл жижиг үрэгчээр үрээд мөсний саванд хийгээд хөлдөөвөл бор хоолонд орж байгаа хүүхдийн хоолонд илүү тохиромжтой.Эрдэнэ шиш:Эрдэнэ шишээ халислаад утаснуудыг авч хаяаад үрнүүдийг тойруулан зү.сч аваад уутанд хийн хөлдөөж хадгална.Мөн бүтнээр нь хөлдөөвөл дараа мах чанах болон дангаар нь чанаад идэхэд их гоё.Сонгино:Арилгаад хэрчээд уутлаад хөлдөөнө.Бууцай:Угаагаад хатаагаад уутлан хөлдөөнө.Мөн 1 буцалгаад хүйтэн мөстэй усанд хийгээд дараа нь хатаагаад хөлдөөж болно.Юуцай:Угаагаад 1-2 мин буцалгаад (Юуцай чанасан ус,шөл нь хэрэглэхэд тохиромжгүй) хүйтэн мөстэй усанд хийгээд дараа нь хатаагаад хөлдөөх нь тохиромжтой.     Лууван:Арилгаад угаагаад хэрчээд хөлдөөнө.Хүрэн манжин:Бүхлээр нь чанаад,хөргөөд,халислаад,хэрчээд уутанд хийж амсарыг нь наагаад хөлдөөнө.Мөн түүхийгээр нь хоолонд шууд хийхэд тохируулан хэрчээд дэлгэж тавиад хөлдөөж болдог.Чинжүү:Дээд хэсгийг аваад үрийг ухаж гаргаад савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө.Жич:Хөлдөөсөн ногоог халуун шөл,халуун тос руу шууд хөлдүү чигээр нь хийж болгож хэрэглэнэ.Хөлдөөсөн ногоо нь дараа хэрэглэхэд зөөлөрсөн байдаг гэдгийг анхаарна уу!Хөлдөөсөн ногоог тасалгааны температурт гэсгээж болохгүй.#copy

Related Articles

Back to top button
error: Content is protected !!