Uncategorized

Ааруул, ээзгий дэвтээсэн ус амны хөндийн орчныг тэнцвэржүүлж, бактерийн үржлийг багасгах үйлчилгээтэй

Шүд цоорох өвчний эрчмийн үзүүлэлтээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас тодорхой босго шалгуурыг гаргаж өгдөг.Энэ үнэлгээний хамгийн дээд түвшин буюу маш өндөр ангилал нь 6.5 байдаг.Тухайлбал,таван настай хүүхэд 20 шүдтэй байх ёстой. Судалгааны үр дүнгээс харахад 20 шүдний 7-8 шүд нь аль хэдийн цоорсон,авхуулсан,эмчлэгдсэн эсвэл цоорхой хэвээр явж байгаа гэсэн үр дүн байна.Харин насанд хүрсэн хүн хамгийн багадаа 28 байнгын шүдтэй байдаг.Гэтэл 28 байнгын шүднийх нь 12,зарим судалгаанд 18 шүд нь өвчтэй байгаа талаар (АШУҮИС) Нүүр Ам Судлалын Сургуулийн Хүүхдийн нүүр ам судлалын багш Ж.Дэлгэрцэцэг ярьж байсан.Мөн тэрбээр “Энгийнээр хэлэхэд,бид аягандаа янз бүрийн хоол идэхэд тэр хэмжээгээр бо.хирддог. Яг үүн шиг бидний шүд бохирддог.Бид хоол идсэнийхээ дараа аягаа угаадаг шиг шүдээ тогтмол угааж цэвэрлэх ёстой.Идэж байгаа зүйлээ аль болох тогтвортой ширээндээ суугаад гүйцэд идээд шүдээ цэвэрлэх нь чухал.Хэт олон удаагийн давтамжтай идэх нь шүд цоорох шалтгаан болж байна. Жишээ нь,ундааг барин тавин угсраад л уугаад байвал шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлдэг” хэмээн хэлсэн.Тэгвэл шүдний оо,сойзгүй үед амны хөндийг цэвэрлэх дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:Хоол идсэний дараа сахаргүй бохийг 20 минут зажлах (Xylitol агуулсан бохь нь цоорлын эсрэг үйлдэл үзүүлдэг)Ааруул,ээзгий дэвтээсэн ус амны хөндийн орчныг тэнцвэржүүлж бактерийн үржлийг саатуулах,цоорлын эсрэг үйлчилгээтэй Хатуу бяслаг нь шүдний өнгөр багасгах,амны хөндийн орчныг тэнцвэржүүлж бактерийн үржлийг багасгах,цоорлын эсрэг үйлчилгээтэй. Хоол идсэний дараа амаа усаар за.йлснаар амны хөндийгөөс хоолны үлдэгдлийг зайлуулна Ургамлын тосоор амаа за.йлж эрүүлжүүлэх аргыг хэрэглэж болно Эслэг ихтэй ногоо лууван,алим зэрэг нь шүдний өнгөрийг арилгадаг Гэхдээ дээрх арга нь зориулалтын оо,сойзоор цэвэрлэхтэй ижил үр дүнтэй биш гэдгийг НЭМҮТ-өөс зөвлөв.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!